images

ШУТИС: 70 хүүхдээс тэнцсэн арван хүүхдэд технологийн мэдлэг олгож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-08


     БШУЯ-наас энэ долоо хоногийг Монголын "Инновацийн долоо хоног" болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд ахлах ангийн сурагчдад ШУТИС-ийн наймдугаар байранд STEAM сургалт орж байна. Сурагчдад технологийн мэдлэг олгох үнэ төлбөргүй энэ сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш дуусна. STEAM сургалт гэдэг нь шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи, сэтгэлгээ-гоо зүйн мэдлэг, ур чадварыг заана гэсэн үг юм. Мөн тус сургалтад хамрагдахыг хүссэн сурагчдыг эсээ бичүүлж шалгаруулан авсан байна. Тэд эсээндээ яагаад энэ сургалтад суухыг хүсэж буй зорилгоо тодорхой бичих ёстой байсан бөгөөд нийт 70 гаруй хүүхэд эсээ илгээснээс арван хүүхэд тэнцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.