images

ХААИС-ийн оюутнууд цалинтай дадлага хийхээр Герман улсыг зорив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-08


   Монголын ХААИС, Германы хамтрагч байгууллагуудын гэрээ хэлэлцээрийн дүнд ХААИС-ийн оюутнууд 2000 оноос хойш өндөр хөгжилтэй оронд хөдөө аж ахуйн цалинтай дадлага хийх боломжтой болсон билээ. Энэ гэрээний дагуу ахисан түвшний дөрвөн суралцагч Германд зургаан сарын дадлага гүйцэтгэж байгаа ажээ. Тэгвэл тус сургуулийн Агроэкологийн сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Инженер технологийн сургуулийн бакалаврын түвшний 10 суралцагч гурван сарын цалинтай дадлага хийхээр өчигдөр Герман улсыг зорьжээ. Тэд ХБНГУ-д газар тариалангийн салбар, тэр дундаа жимсний аж ахуйд дадлага хийх юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.