images

57 настай Г.Үүрцолмон самбо бөхийн Азийн аварга болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-08


     Казахстанд болж буй самбо бөхийн Азийн аварга шалгаруулах "Астана-2023" тэмцээний ахмад мастеруудын ангилалд Монголын шигшээ багийн дасгалжуулагч Г.Үүрцолмон түрүүллээ. Өдгөө 57 настай тэрбээр 55-59 насны ангиллын 79 килограммын жинд барилдсан юм. Дасгалжуулагч Г.Үүрцолмон "Нью-Арк 1989", "Херн Бей-1992" ДАШТ-д түрүүлж Гавьяат тамирчин цолыг хүртэж байсан юм.

     Ахмад мастерууд 50-54, 55-59, 60-64, +65 гэсэн насны ангиллаар тус бүр 5-6 жинд өрсөлдсөн бөгөөд Монголын тамирчныг эс тооцвол тэмцээн зохион байгуулагч Казахстаны тамирчид бүх жинд аваргалжээ. Өчигдөр 36 багц буюу нийт 108 медаль эзэндээ очсоны дийлэнхийг тус улсын тамирчид хүртсэн байна. Тэмцээн насанд хүрэгчид, идэрчүүд, багачууд, хараагүй, сул хараатай, тэдгээрийн эрэгтэй, эмэгтэй зэрэг ангиллуудаар 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.        

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.