images

Чех улс монгол ажилчдад олгодог зөвшөөрлийн тоогоо нэмэгдүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-08


    Чехийн Засгийн газраас гадаад ажилчдын квотыг дахин өөрчилж бага, дунд түвшний мэргэжилтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Дотоод хэргийн яамны саналыг үндэслэн, жилд Филиппиний 2500 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох байсныг 3000, Монгол улсын иргэдэд 1230-аас 2000 болгон нэмэгдүүлэх асуудлыг энэ сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. Мөн Украины ажилчдын квотыг 38 мянгаас 33 мянга болгон бууруулахаар төлөвлөж байгаа ажээ. Түүнчлэн яамны саналд “Skoda Transportation” компанид вагоны гагнуурчин, цахилгаанчин, слесарь зэрэг 300 чадварлаг ажилчдыг Индонезээс нэг удаагийн гэрээгээр авах төлөвлөгөө байна. Чехийн компаниудад ажиллах хүч дутмаг байгаагаас үүдэн гадаадаас ажиллах хүч авах хүсэлт гаргаснаар ийнхүү зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж, дээд хязгаарыг шинэчилэхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.