images

Лабораторид ургуулсан мах хэрэглэхийг зөвшөөрдөг дэлхий дээрх цорын ганц улс Сингапур

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-08


     Лабораторид ургуулсан мах худалдаалж, хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг дэлхий дээрх цорын ганц улс бол Сингапур. Тус улс 2020 оны 12 дугаар сард ийм мах хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Энэ төрлийн мах нь яг тахианы мах шиг харагддаг бөгөөд үнэр нь ч ижил аж. Одоогоор АНУ-ын Калифорниа мужид төвтэй “Eat Just” компани лабораторид мах ургуулж байна. Харин түүнийг нь Сингапурын "Huber’s Butchery" ресторан хэрэглэж буй. Тэд анх 2021 онд тусгай гишүүдийн клубын хэрэглэгчдэдээ лабораторид ургуулсан тахианы махан наггетээр үйлчилжээ. Лабораторид ургуулсан махаар хийсэн паста гэхэд 18.50 сингапур долларын үнэтэй байна. Анх 2013 онд Лондонд лабораторид ургуулсан махаар бургер хийсэн нь 330 мянган долларын өртгөөр бүтсэн бөгөөд энэ ажилд орон орны хэдэн арван компани хамтарч, зах зээлд нийлүүлэхэд оролцсон билээ. Гэвч удалгүй зөвхөн “Eat Just” компани бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, Сингапурын хоригийн дараа олон нийтэд худалдах зөвшөөрөл авч чадсан нь энэ юм. Одоогийн байдлаар тус компани долоо хоногт 2-3 килограмм мах ургуулах хүчин чадалтай бөгөөд 2018 оноос хойш үйлдвэрийн зардлаа 90 хувь бууруулж чаджээ. Энэ махыг хийхдээ биореакторт ургуулах бөгөөд зарим хүнсний ногооны уургийг нэмж хэлбэрт оруулан болгоод, 3D-гээр шаардлагатай хэлбэр, махны ширхгийг гаргадаг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.