images

Кино урлагийг дэмжих сан төслийн сонгон шалгаруулалт зарлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-08


   Кино урлагийг дэмжих сангаас кино бүтээгч, уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт зарлажээ. Тодруулбал өнгөрсөн сарын 31-нээс эхлэн нэг сарын турш кино хийх, кино наадам, сургалт зохион байгуулах, оролцох, хамтарсан кино зэрэг төслүүдийг шалгаруулж санхүүжүүлэх юм. Тус сан кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, олон улсад сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 21-ний хооронд нийт 67 төслийг хүлээн авч, үүнээс 11 төсөлд санхүүжилт олгожээ. Ингэхдээ эргэн төлөх нөхцөлгүй болон эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр төрлөөр шалгаруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.