images

Ясны хорт хавдрыг эмчлэх чиглэлээр Энэтхэг улстай хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-08


    Энэтхэг улсын “MAX Healthcare” институтын төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 2-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ. “MAX Healthcare” институт нь Энэтхэгийн 17 эмнэлгийг нэгтгэсэн, хэвтэн эмчлүүлэх 3400 ортой, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон нийт 15 мянган ажилтантай эрүүл мэндийн томоохон байгууллага юм. Энэхүү уулзалтын хүрээнд бичил мэс засал, ясны хавдар, спортын гэмтлийн чиглэлээр ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, хамтран сургалт зохион байгуулах талаар ярилцаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.