images

Месси өндөр цалинтай Саудын Арабын багийг бус АНУ-ын “Интер Майами” багийг сонголоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-08


     Аргентинийн хөлбөмбөгч Лионель Месси Францын PSG багтай хийсэн хоёр жилийн гэрээний хугацаа нь энэ зун дуусч байгаатай холбогдуулан гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдэж, улмаар Саудын Арабын “Аль-Хилал” багт тоглохоор яригдаж байсан ч эцэст нь АНУ-ын “Интер Майами” багийг сонголоо. Хэдийгээр Саудын Араб өндөр цалин санал болгосон ч АНУ-ыг сонгосны учир нь тус улсын тавьсан саналд “Adidas”, “Apple” зэрэг дэлхийн томоохон брэндийн нүүр царайгаар хамтран ажиллах тухай тусгасан ажээ. Мөн түүнд амьдралын хэв маяг, хөлбөмбөгтэй ойр байдал зэрэг нь таалагдаж байгаа учир хэдийнээ Майамид байшин худалдаж авсан байна. Л.Месси дэлхийн шилдэг тоглогчийн "Ballon d'Or" шагналыг долоон удаа хүртсэн бөгөөд өнгөрсөн оны дэлхийн аварга билээ. Өдгөө 35 настай тэрбээр 637 гоол оруулсан бөгөөд Ла лигийн 10 удаагийн, Испанийн цомын долоон удаагийн аварга юм. Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд гялалзаж буй тоглогч анх удаа Европын бус оронд тоглохоор боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.