images

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай юу ярив?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-07


    Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзжээ. Тэд анх удаагаа ийн ярилцах боломжтой болсон бөгөөд “Tesla” компанийн салбарыг Монголд байгуулвал татвар болон эрх зүйн орчноор дэмжих, тус компанийн гол түүхий эд болон газрын ховор элементийг хамтарч ашиглах боломжийг судлах, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжих, Монгол улсын шилдэг IT инженерүүдийг сургахад туслах асуудлаар ярилцсан байна. Түүнчлэн ирэх сард Улаанбаатар хотод болох эдийн засгийн форумд Илон Маскийг урьжээ. Харин Илон Маск Монгол улсын ерөнхий сайдтай анх удаа уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа зочилно гэсэн байна. Мөн "Starlink" интернэт бол хүн амын нягтаршил багатай танай улсын хувьд маш тохиромжтой бөгөөд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.