images

Монгол, Японы цэргийн инженерүүд сайжруулсан шороон зам барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-07


   Монгол улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбарууд хамтарч “Зам-2023” сургуулийн II шатны сургалтыг энэ сарын 5-ны өдөр эхлүүлжээ. Тус сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид болж буй бөгөөд Монгол, Японы 30 гаруй цэргийн инженерүүд 200 метр сайжруулсан шороон зам, хоёр хэсэг газарт тус бүр нэг ус зайлуулах гүүрэн хоолой барих сургалт, дадлагыг явуулахаар болсон байна. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр долоо хоногийн турш I шатны онолын сургалтад хамрагдаж олж авсан мэдлэгээ практикаар бататгаж, богино хугацаанд дээрх бүтээн байгуулалтуудыг хийх ажээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчнээс есөн хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн бөгөөд хоёр улсын хамтарсан сургууль зургаадугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус сургалтыг 2014 оноос жил бүр зохион байгуулснаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн цэргийг томилон ажиллуулахад боловсон хүчнээр хангаж, Монголын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний автозамыг барих чадвар эзэмшсээр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.