images

Иран улс долоон жилийн дараа Саудын Арабт элчин сайдын яамаа дахин нээв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


     Саудын Араб улсад Ираны Элчин сайдын яам долоон жилийн дараа дахин ажиллаж эхлэв. Хоёр улс Хятад улсын зуучлалын үр дүнд гурван сарын өмнө Бээжинд уулзаж Элчин сайдын яамаа дахин нээх талаар хэлэлцсэнээр ийнхүү өчигдөр яамны нээлтийн ёслолыг үйлджээ. Энэ үеэр Ираны Гадаад харилцааны дэд сайд Алиреза Бигдели “Саудын Арабт Ираны далбааг дахин мандуулснаар хоёр орны хамтын ажиллагаа шинэ эрин үе рүү орж байна” гэснийг “Синьхуа” агентлаг дамжуулав. Мөн тэрбээр “Дипломат арга бол улс орнуудын харилцан ойлголцол, тогтвортой байдал, энх тайванд хүрэх хамгийн сайн арга хэрэгсэл” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.