images

Хөвсгөл аймагт 50 тарвага нутагшуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-07


   Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас Жаргалант суманд 50 тарвагыг зөөвөрлөн нутагшуулжээ. Тус ажлыг сумын удирдлагууд агнуурын менежментийн “ТЭХ төв" ТББ-тай хамтран зохион байгуулсан байна. Мөн энэхүү ажлыг санхүүжүүлэхээр Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчид өнгөрсөн онд хуралдаж, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 10 сая төгрөг гаргажээ. Түүнчлэн тарвага нутагшуулах, эрүүл аюулгүй байдлыг нь хангах зорилгоор Зоонозын өвчин судлалын төв тарваган тахлын түргэвчилсэн тестээр шинжилгээ авч ажиллажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.