images

Жюү жицүгийн дэлхийн аваргыг Улаанбаатарт шалгаруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-07


   Улаанбаатар хотод ирэх долдугаар сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын Жюү жицүгийн холбооноос үүнтэй холбогдуулан өнгөрөгч даваа гарагт хэвлэлийн бага хурал хийж тэмцээний бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар танилцуулсан байна. Мөн холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчөө танилцуулж ДАШТ-д хамтарч ажиллах түнш компани, байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Олон улсын жюү жицүгийн холбоооноос ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эрхийг өгсөн юм. Тус тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим шилдэг тамирчин өрсөлдөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.