images

Япон: Хирошимагийн дурсгалын өдөр ОХУ, Беларусийн ерөнхийлөгчийг урихгүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


   Японы Хирошима хотын захиргаа жил бүр болдог 1945 оны атомын бөмбөгдөлтийг дурсах өдрийн хүндэтгэлийн ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нарыг урихгүй гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Учир нь тэд 2022 онд ОХУ-аас Украин руу довтолсныг АНУ Японд атомын бөмбөг хаясантай адилтган үзэж буй юм. Мөн АНУ-ын бөмбөгдөлтөд өртсөн хоёр дахь хот болох Нагасаки хотын захиргаа наймдугаар сарын 9-нд болох дурсгалын өдөрт мөн тус улсын төрийн тэргүүнүүдийг урихгүй гэдгээ зарласан. Энэ жилийн Хирошимагийн дурсгалын өдөр наймдугаар сарын 6-нд болох бөгөөд 7000 хүн оролцуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын хөл хоригийг цуцалсан тул өнгөрсөн оныхоос хоёр дахин олон зочидтой байхаар төлөвлөсний 450 гаруй нь гадаадын зочид байх аж. Харин  2022 онд гадаад орнуудын ердөө 100 гаруй төлөөлөгч урилгаар иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.