images

"Apple"-ийн "Vision Pro" нүдний шилийг зүүснээр виртуал болон бодит байдлыг зэрэг харах боломжтой

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


     “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн даваа гарагт Калифорниа мужид жил бүр хийдэг хөгжүүлэгчдийн хурлын үеэр  шинэ бүтээгдэхүүн болох бодит болон виртуал ертөнцийг холбох нүдний шилийг танилцууллаа. Энэ төхөөрөмж нь VR буюу виртуал бодит байдал, AR буюу баяжуулсан бодит байдал хооронд сэлгэх чадвартай бөгөөд энэ нь төхөөрөмжийг зүүсэн үедээ виртуал байдлыг харахын хамт бодит амьдрал дээрх объектуудыг ч харах боломжтой хэвээр байхыг хэлж буй юм. "Vision Pro" нэртэй тус төхөөрөмжийг ирэх оны эхээр зах зээлд нийлүүлэх бөгөөд нэгжийн үнэ нь 3500 доллар байх ажээ. “Apple” компани 1984 онд анхны “Mac” суурин компьютероо, 2001 онд “IPod” хөгжим тоглуулагч, 2007 онд “Iphone” гар утас, 2010 онд “IPad”, 2014 онд “Apple Watch” ухаалаг бугуйн цаг, 2016 онд “AirPods” чихэвч зах зээлд нийлүүлж байв. Тэгвэл шинэ төхөөрөмжийн танилцуулгын үеэр “Vision Pro” нүдний шилийг бүтээхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн бүх бүтээгдэхүүний загвар, 5000 гаруй зохиогчийн эрхийн патентдаа тулгуурласан гэдгээ онцолжээ. Уг чихэвч нь 12 камер, зургаан микрофон, төрөл бүрийн мэдрэгчүүдээр тоноглогдсон бөгөөд хэрэглэгч зөвхөн нүд, гарын дохио зангаагаар янз бүрийн аппликэйшнүүдийг удирдах боломжтой аж. Мөн компанийн төлөөлөгчид энэ төрлийн төхөөрөмжийг зүүхэд толгой өвдөж, дотор муухайрдаг шиг байдалд хүргэхгүй гэжээ. Тэгвэл "Wedbush Security” компанийн шинжээч Дэн Айви ““Apple” эхний жилдээ 150 мянга, хоёр дахь жилдээ нэг сая нүдний шил борлуулна” гэж тооцоолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.