images

“Twitter” компанийн шинэ гүйцэтгэх захирал ажилдаа орлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


     Одоогоос нэг сарын өмнө “Twitter” компанийн эзэн Илон Маск шинэ гүйцэтгэх захирал ажилд авахаар болсноо зарлаж байсан юм. Тэгвэл даваа гарагт Линда Яккарино албан ёсоор албан тушаалаа авч, ажилдаа оржээ. Тэрбээр өмнө нь “NBCUniversal” корпорацийн зар сурталчилгаа борлуулалтын салбарыг удирдаж байсан бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумын ажлын хэсгийн гүйцэтгэх захирлаар мөн ажилладаг. Л.Яккарино орчин үеийн зар сурталчилгааны салбарын манлайлагч эмэгтэй бөгөөд “Turner Entertainment” компанид 15 жил ажилласан туршлагатай. Өдгөө 60 настай тэрбээр Пэнсильваниагийн их сургуулийг харилцаа холбооны мэргэжлээр 1985 онд төгсжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.