Цагааннуур тосгонд олон улсын үзэсгэлэн худалдаа гарав
Чихэнд чимэгтэй
2023-06-06
"Цагааннуур" чөлөөт бүсийг өнөөдөр нээх болсонтой холбогдуулан Цагааннуур тосгонд олон улсын үзэсгэлэн худалдааг өчигдрөөс эхлэн энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдаанд ОХУ-аас 22, БНХАУ-аас 14, Монгол улсаас 50 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа ажээ. Мөн өнөөдөр болох чөлөөт бүсийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Баделхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.