images

ЭТТ: Нүүрсний цахим арилжааны 70 хувийг дангаараа бүрдүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-05


    Энэ оны эхний таван сарын байдлаар нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт эзэлжээ. Монголын хөрөнгийн биржээр тус хугацаанд нийт нэг сая 542.4 мянган тонн нүүрс борлуулснаас “Эрдэнэс Тавантолгой” компани 66.4 хувь буюу нэг сая тонн нүүрс арилжсан байна. Мөн тус компани энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөж буйгаа мэдээлжээ. Засгийн газрын тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани, Монголын Хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны хоёрдугаар сард зохион байгуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.