images

Олон улсын Батлан хамгаалахын сайд нартай аюулгүй байдлын талаар зөвшилцөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-05


     Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Сингапур улсад ажлын айлчлал хийжээ. Энэ үеэрээ тус улсад 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри Ла-ийн яриа хэлэлцээ-2023” аюулгүй байдлын олон улсын бага хуралд оролцжээ. Тэрбээр АНУ, Канад, Солонгос, Герман, Филиппин зэрэг улсын Батлан хамгаалахын сайд нартай уулзаж батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинэ боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцжээ. "Шангри Ла-гийн яриа хэлэлцээ" олон улсын бага хурал нь бүс нутгийн төдийгүй дэлхийн олон улс орнуудын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлага, олон улсын судалгааны байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн, дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан ойлголцож, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлдэг олон улсын харилцааны чухал талбар юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.