Үндэсний сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговийн эмэгтэйчүүд тэргүүллээ
Чихэнд чимэгтэй
2023-06-05
Үндэсний сурын харвааны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эмэгтэй харваачдаас нийт 33 баг оролцсон байна. Үүнээс Монгол улсын гоц мэргэн О.Чинзүрх ахлагчтай Өмнөговь аймгийн баг тэргүүн байранд шалгарч, алтан медаль хүртжээ. Тус багийн тамирчид 2018, 2019 оны УАШТ-д түрүүлж байсан бол өнгөрсөн жил мөн аваргалж байжээ. Ийнхүү энэ жил амжилтаа бататгаж, дахин алтан цомын эзэн болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.