images

Монголын бизнес эрхлэгчид АНУ-ын эдийн засгийн төлөөлөгчидтэй уулзана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-05


    Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулдаг “AmCham Mongolia’s Doorknock” уулзалт энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд болно. Тус уулзалтыг АНУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Монголын бизнес эрхлэгчид өндөр түвшний бодлого боловсруулагчидтай уулзаж, хөрөнгө оруулалт татах, гадаад худалдаа, харилцаа холбоогоо сайжруулах боломжтой юм. Энэ жилийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нэгдэхээр болсон байна. Тэрбээр энэ талаараа “Аливаа улс оронд бизнесийн орчныг сайжруулах нь нэн чухал бөгөөд хувийн хэвшил хэрхэн манлайлахаас хамаардаг. Тиймээс ч бид хөрөнгө оруулагчид нь итгэл хүлээлгэдэг, бизнес эрхлэгч залуучуудын шинэ санаачилга, хичээл зүтгэлийг урамшуулдаг Монгол улсыг харахыг хүсч байна” гэжээ. Энэ уулзалт 2014 оноос хойш болж байгаа бөгөөд Монголын бизнес эрхлэгчдийг хувийн хэвшилд тулгуурласан, чөлөөт зах зээлийн эдийн засгаар дамжуулан өсөлтийг нь дэмжих үйл ажиллагааны нэг хэсэг юм. Энэ жилийн төлөөлөгчид АНУ-ын Худалдааны танхим, Байдены засаг захиргаа, Конгрессын ажилтнууд, Азийн групп, Олон улсын хувийн аж ахуйн нэгжийн төвийн удирдлагуудтай уулзах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.