Т.Тулга Бишкекийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алтан медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-06-05
“Хүч” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчин Т.Тулга Киргизийн Бишкект болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр 65 килограммын жинд барилдаж аварга болжээ. Тэрбээр 1/8 шигшээд Тажикистаны тамирчныг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны тамирчныг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны тамирчныг 8:4-ээр, финалд эзэн орны тамирчин Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялж алтан медаль хүртсэн байна. Т.Тулга нь "Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга бөгөөд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахь алтан медалиа зүүж байгаа бөгөөд 2022 оны зургадугаар сард Казахстанд, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад болсон тэмцээнүүдэд түрүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.