images

Монголбанк төлбөрийн "Токен" үйлчилгээний систем нэвтрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-02


     "Монголбанк" Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний системийг нэвтрүүллээ. Улмаар өнөөдөр нээлтийн ёслол үйлдэж, “Голомт банкны SocialPay, “ККТТ” компанийн QPay хэтэвч хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав. Токен системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн оролцогчид, финтек компаниуд давхардсан хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй болж техник, програм хангамжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг хэмнэж цогц үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Энэ талаар “Голомт” банкны гүйцэтгэх захирлын орлогч М.Сайнбилэг “SocialPay дижитал хэтэвчийн гол функц болох QR болон контактлес төлбөрийн шийдлийн ард найдвартай, нууцлал аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан токен шийдэл шаардлагатай байдаг. Тиймээс бид "Монголбанк"-ны нэвтрүүлж буй шийдлийг ашигласнаар банк хооронд хийх төлбөр тооцооны хэсэг илүү найдвартай, алдаагүй болно. Мөн төлбөр тооцоог нэг стандартын хүрээнд, хялбар, уян хатан сонголтоор хийх боломжийг нийт харилцагчдад авчирлаа” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.