"Улаанбаатар" марафон буюу автомашингүй өдөр юу юу болох вэ?
Чихэнд чимэгтэй
2023-06-02
"Улаанбаатар" марафон буюу автомашингүй өдөр маргааш болно. Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд марафонд оролцогчдоос гадна иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, спортын клубүүд 20-65 хувийн хямдралтайгаар бүртгүүлэх нөхцлийг иргэдэд санал болгох гэнэ. Түүнчлэн хүүхдүүдэд зориулан балет, цирк, йог, туялзуур сэлэм, таэквондогийн үзүүлбэрийг бүтэн өдрийн турш сонирхуулах ажээ. Мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, волейбол, шатрын клубийн үйл ажиллагааг танилцуулна. Энэ жилийн марафонд 30 орны 20 мянга гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг өглөөний зургаан цагаас оройн 18 цаг хүртэл хаах юм байна. Мөн 13 гудамж, замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлаж Тээврийн цагдаагийн албанаас 251 байршилд 405 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр болсон бөгөөд гүйлтийн үеэр зам талбай дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний таван цэг байрлаж ажиллах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.