images

Өмнөд Судан: Монголын энхийг сахиулагчид охидын сургуулийн сурагчдад дүүжин даажин хийж өгөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-02


    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданы Бэнтюү хотын охидын сургуулийн сурагчдад дүүжин даажин гэх мэт талбайд тоглох гар хийцийн тоглоом хийж, суурилуулж өгчээ. НҮБ Фэйсбүүк дэх UNMISS албан ёсны хуудсандаа Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийг багийг онцолж "Тэд Суданы багачуудад бичгийн хэрэгсэл, ном, хувцас, өөрсдийн гараар урласан тоглоом хандивлалаа. Энх тайван эндээс эхэлдэг" гэж бичсэн байна. 

    Үүний өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 16-нд Монголын энхийг сахиулагчид тус улсын Парянг хотодЭмэгтэйчүүдийн анхан шатны эрүүл мэнд, эрүүл ахуйсэдвээр сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтад оролцсон эх баригчид, багш нар, иргэний нийгмийн болон засаг захиргааны байгууллагын төлөөлөгчид, өсвөр насны охид зэрэг 50 гаруй эмэгтэйд манай энхийг сахиулагчид анхан шатны эрүүл мэндийн ойлголт, эрүүл ахуйн асуудал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ундны уснаас үүдэлтэй өвчлөлийн талаарх мэдлэг олгохын зэрэгцээ гараа хэрхэн зөв угаах талаар зөвлөмж өгч байв.

     Өнөөдрийн байдлаар Өмнөд Судан улсад дэлхийн 63 орны цэрэг, цагдаа, иргэний байгууллагын 17900 хүнтэй бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд үүний 13200 нь цэргийн албан хаагчид юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард ээлж хүлээлцэн очсон Монгол улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүнд 872 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Монгол

    Ямар мундаг сайхан сэтгэлтэй залуус вэ амжилт хүсэе залуусдаа Браво

    2023-06-05

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.