images

Олон улсын уран илтгэлийн тэмцээнд монгол охин түрүүлж, НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхээр боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-02


     Английн нийслэл Лондон хотноо жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг Олон улсын уран илтгэлийн 43 дахь удаагийн тэмцээнд 16 настай монгол охин Ж.Эгшиглэн англи хэлээр илтгэл тавьж түрүүллээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард “Монголын англиар харилцагчдын холбоо”, “Даян академи” хамтран зохион байгуулсан Үндэсний илтгэлийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн юм. Улмаар зохион байгуулагчдаас түүний олон улсын уралдаанд оролцох бүх зардлыг дааж, тавдугаар сарын 8-нд Лондонд очжээ. Ингээд таван өдрийн турш 30 гаруй орны хүүхдүүдтэй өрсөлдөж түрүүлсэн тэрбээр "Би Лондонд ирсэн хэдий ч 30 өөр орноор аялах шиг боллоо" хэмээн ярьжээ. Ж.Эгшиглэнг АНУ-ын Виржиниа мужид суудаг, Даян академи”-ийг үүсгэн байгуулагч Ж.Болормаа дасгалжуулсан байна. Ийнхүү монгол охин англи хэл дээрх уран илтгэлийн тэмцээний дэлхийн цомын эзэн болсноор орон орны хүүхэд залуусыг төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс үг хэлэх эрхээр шагнуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.