Гэр хороололд загварын шоу болов
Чихэнд чимэгтэй
2023-06-02
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотод олон арга хэмжээ болсон билээ. Үүний дотор Монголд анх удаа "Ид шидийн орон" ТББ-аас гэр хорооллын бүсэд "Чихрээс үнэтэй дурсамж" баярын арга хэмжээг зохион байгуулж, 300 орчим метр үргэлжлэх замд "G-Street" загварын шоу хийжээ. Тус арга хэмжээг "Хаган" брэндээс санаачлан зохион байгуулж, "Тойрог" брэнд дэлгүүрээс хуучин хувцсаар загвар зохиох уралдаан зарлаж 200 шилдэг загварыг шалгаруулан шилдэг 40 үзүүлбэрийг үзүүлсэн байна. Мөн арга хэмжээн дээр цэнгээнт бүжиг, дуу, хөгжмийн дугуйлангийн хүүхдүүд авьяасаа үзүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.