images

“Ханжоу 2022” Азийн наадмыг сурвалжлах залуу сэтгүүлчдийг сонгон шалгаруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-02


  Монголын Үндэсний Олимпын хороо, Азийн Олимпын зөвлөл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөр нь спортын сэтгүүлч болох сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулж, “Ханжоу 2022” Азийн наадмыг залуу сэтгүүлчдээр дамжуулан орон даяар сурталчлах зорилготой бөгөөд цаашлаад уг наадамд урилгаар оролцуулах гэнэ. Хөтөлбөрт хамрагдсанаар Азийн 45 орны шилдэг тамирчидтай биечлэн уулзаж, спортын халуун цэгээс сурвалжилга хийх боломжтой юм. Хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжааны оюутнууд хамрагдана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.