Таэквондогийн ДАШТ-ийг монгол шүүгчид шүүнэ
Чихэнд чимэгтэй
2023-05-31
Казахстан улсын Астана хотод таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээн эхлээд байна. Тус тэмцээнийг шүүхээр олон улсын зэрэглэлтэй монгол шүүгч М.Ариунболд, Н.Гэрэлмаа нар томилогджээ. Тэднийг албан ёсны шүүгчээр сонгосон захидлыг ДАШТ-ийг зохион байгуулах хорооноос Монголын таэквондогийн холбоонд өчигдөр ирүүлсэн байна. Казахстанд болох ДАШТ-д манай улсаас гурван дасгалжуулагч, 38 тамирчин, албаны хүмүүс, нийт 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.