Тоглолтыг нь заавал үзэх тамирчдын нэгээр FIBA монгол тамирчныг нэрлэв
Чихэнд чимэгтэй
2023-05-31
Австрийн Вена хотноо болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлыг FIBA-гаас тоймлон мэдээлжээ. Үүнд ДАШТ-ий үеэр тоглолтыг нь заавал үзэх шилдэг арван тоглогчийг нэрлэсэн нь Монголын багаас А.Ананд багтсан байна. Өдгөө 26 настай тэрбээр "Сансар ММС Энержи" багийн хамтаар дэлхийн цуврал тэмцээнүүдэд тоглож, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар өнгөрсөн оны дэлхийн шилдэг тамирчнаар тодорч байжээ. Үүний сацуу Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019 оны шилдэг залуу тоглогчоор тодорч, чансаагаараа дэлхийд 87, улсдаа дөрөвт, 23 насны ангилалд дэлхийд 13 дугаарт эрэмбэлэгдэж байгаа ажээ. Манай улсын эрэгтэй шигшээ баг 2023 оны FIBA 3X3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр тоглолтоо өнөөдөр хийх бөгөөд Улаанааатарын цагаар 18 цагт Унгарын шигшээ багтай тоглоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.