Итали улстай хамтран Дархан хотод ноос, ноолуурын үйлдвэр барина
Чихэнд чимэгтэй
2023-05-31
Монгол, Италийн хамтарсан "Бэлфил" компани Дархан хотод өөрсдийн хөрөнгөөр ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар болжээ. Энэ хүрээнд тус компанийн удирдлагууд аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 28-ны өдөр байгуулсан байна. Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр болох үйлдвэрийн бүсийн найман га талбайд барих тус барилгын зураг төслийг энэ онд бэлэн болгож, 2024 оны хавар барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр баригдсанаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 45 хувь орон нутагт үлдэхээс гадна 200 гаруй ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.