Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-д 15 настай охин түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-05-31
Ховд аймгийн төвд шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний хагас шигшээ шатнаас шалгарсан шилдэг 24 тамирчин 12 хоногийн турш өрсөлдөж дүнгээ гаргаснаар эмэгтэйчүүдийн ангилалд тус тэмцээний хамгийн залуу тамирчин болох Төв аймгийн 52 дугаар сургуулийн сурагч, спортын дэд мастер Э.Хүслэн түрүүллээ. Тэрбээр "Хан-Алтай" клубийн тамирчин бөгөөд 11 өрөг буюу сүүлийн тойргийн тоглолтод Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Амин-Эрдэнийг хожсоноор 11 өргөөс 7.5 оноо авч аварга цол хүртсэн байна. Э.Хүслэн эмэгтэй шатарчдаас УАШТ-д түрүүлсэн 26 дахь тамирчин болсон юм. Харин эрэгтэйчүүдээс "Зууны шатар" клубийн тамирчин М.Амилал нэг ч хожигдолгүй 11 өргөөс 8.5 хожил авч аварга болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.