images

ЭТТ: Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр долдугаар сард ашиглалтад орно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-31


    Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бор тээгийн хэсгийн талбайд дөрвөн модуль бүхий, жилдээ 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр баригдаж байна. Тус үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт “Админерал” компани барьж, барилга угсралтын ажилд Герман, Хятадын мэргэжилтнүүд зөвлөж байгаа аж. Одоогоор барилгын явц 70 гаруй хувьтай, ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс гадна Тавантолгойн ордын хэд хэдэн давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлэх юм. Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулжээ. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар давсныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь нүүрс баяжуулах үйлдвэр ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.