images

Кроссфитийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-31


   Манай улсад эрчимтэй хөгжиж буй спортуудын нэг кроссфитийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Дотроо пауэрлифтинг, гимнастик, туухай, хүндийг өргөлт зэрэг спортын цогц дасгал, хөдөлгөөн, элемент агуулдаг тус тэмцээн нийт долоон төрөлд 90 тамирчин ахисан түвшинд зургаа, бусад ангилалд таван цогц дасгалыг гүйцэтгэн өрсөлджээ. Кроссфитын спорт нь эхний дасгалд тэсвэр, хөдөлгөөний техник, хоёр дахь дасгалд хурд, гурав дахь дасгалд хүч шаардсан хөтөлбөрийг багтаадаг байна. Хоёр өдрийн тэмцээнд зургаан дасгалыг цагтаа багтаж амжилттай гүйцэтгэн онооны нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид Тайландын Бангкок хотноо арваннэгдүгээр сард болох олон улсын нээлттэй тэмцээнд урилгаар оролцох эрхтэй болжээ. Түүнчлэн тэмцээнд тус спортын клубүүдээс гадна арми, зэвсэгт хүчин, цагдаа, шүүх шинжилгээний байгууллагын есөн тамирчин урилгаар оролцсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.