images

Камбож, Лаос, Тажикистан улс Монголын туршлагыг судална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-31


      Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбож, Лаос болон Тажикистан улсын төлөөлөгчид манай улсад иржээ. Туршлага судлах уулзалт өчигдөр болж, нийслэлийн удирдлагууд болон Монгол улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газрын орлогч Бенуа Мейер-Биш нар оролцсон байна.  НЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос "Нэг цэгийн үйлчилгээ"-ний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн байна. Туршлага судлахаар ирсэн төлөөлөгчдийн зүгээс нийслэлийн төсөв болон цахим шилжилтийн үр дүнг сонирхжээ. Тэр дундаа төрийн үйлчилгээ Улаанбаатарт амжилттай цахим хэлбэрт шилжиж байгаа туршлагыг сайшаан, судлах хүсэлтээ илэрхийлжээ. Швейцарын хөгжлийн агентлаг нь 2021 оноос Лаос, 2022 оноос Камбож, 2023 оноос Тажикистан улсад төвлөрлийг сааруулах, засаглалыг сайжруулах, цахим засаглалыг дэмжих чиглэлээр томоохон төслийг эхлүүлээд байгаа ажээ.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.