Монгол улсын Үндсэн хуульд ямар өөрчлөлт оров?
Чихэнд чимэгтэй
2023-05-31
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын их хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын их хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын их хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав. Монгол улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын их хурлын дарга Г.Занданшатар "Энэхүү өөрчлөлт бол 2019 онд Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл. Үүнтэй холбоотой Улсын их хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна" хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.