images

Туркэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-30


   Туркийн Истанбул хотноо энэ сарын 27-ны өдөр “Тогтвортой аялал жуулчлал-Эмэгтэйчүүд” сэдэвт бизнес форум болж өндөрлөлөө. Европ дахь монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос зохион байгуулж буй энэхүү уулзалтад Турк дахь монгол бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, Истанбул дахь Монголын Элчин сайдын яам болон Франц, Швейцар, Швед, Бельги, Ирланд, Чех, Англи зэрэг европын 15 улсын төлөөлөл оролцжээ. Форумаар Монгол улсыг зорин ирэх жуулчдыг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд европын орнуудын туршлага, хэрэгжүүлж болохуйц шинэ санаачилгыг хэлэлцүүлэх, үүнд эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвийн хүрээнд ярилцжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн төсөлд хөрөнгө оруулалт босгох хандивын арга хэмжээ болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.