images

Говь-Алтай: Ирэх хичээлийн жилээс сувилагчдыг үнэ төлбөргүй бэлтгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-30


  АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд ирэх хичээлийн жилээс эхлэн хүний их эмч мэргэжлийг сонгон суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутныг 100 хувь үнэ төлбөргүй болгож хөнгөлөхөөр болжээ. Тус сургууль нь баруун бүс нутагтаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй төрийн өмчийн институц бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын 85 хувь нь, баруун бүсийн эмнэлгүүдийн сувилагч мэргэжилтнүүдийн 93 хувь нь тус сургуулийн төгсөгчид байгаа аж. 2022-2023 оны хичээлийн жилд гэхэд хүний их эмч, эх баригч, сувилагч, уламжлалт эмчилгээний сувилагч, эм найруулагч лабораторийн техникч мэргэжлээр нийт 237 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг төгсгөсөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.