images

Монгол тогооч нар Тайландын тэмцээнээс 18 медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-29


    Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Thailand Ultimate Chef Challenge” тэмцээнд Монголын тогооч нарын баг амжилттай оролцов. Азийн шилдэг тогооч нарын өрсөлдсөн тус тэмцээний 30 төрөлд монгол тогооч нар өрсөлдөж зургаан мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ. Үүнээс гадна багийн гишүүн Э.Хангарьд хамгийн өндөр оноогоор тус тэмцээний аваргын цом, Э.Энхбаяр Дэлхийн тогооч нарын холбооны Азийн бүсийн ерөнхийлөгчийн нэрэмжит медалийг тус тус хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.