"Монгол ур чадвар"-ын тэмцээнд 139 суралцагч өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2023-05-29
“Дэлхийн ур чадвар”-ийн 47 дахь удаагийн тэмцээн ирэх жил Францын Леон хотод болно. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын суралцагчдыг шалгаруулахаар "Монгол ур чадвар"-ийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн токарь, гагнуур, барилгын өрөг угсралт, барилгын сантехник, тогооч, мужаан, цахилгаан, график дизайн гэсэн найман төрлөөр зохиогдож гурван хоног үргэлжлэх аж. Нийт 139 суралцагч, 103 багш нар оролцох ба төрөл тус бүрийн шилдгүүд дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Манай улс "Дэлхийн ур чадвар"-ын тэмцээнд 2013 оноос хойш тасралтгүй оролцож буй. Сүүлийн гурван удаагийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, гагнуур болон барилгын өрөг угсрагч мэргэжлээр медаль авч байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.