Хараагүй хөлбөмбөгчид бэлтгэлийн зуслантай болов
Чихэнд чимэгтэй
2023-05-29
Хараагүйчүүдийн хөлбөмбөгийн холбооны тамирчид Гачууртын 33 дугаар хорооны нутаг Шивэртэйн аманд бэлтгэлийн зуслантай болж, өчигдөр нээлтээ хийжээ. Тус газарт Азийн хөлбөмбөгийн холбооноос хэрэгжүүлсэн төслийн хүрээнд стандарт хэмжээ бүхий байгалийн зүлгэн талбайг байгуулж, монгол гэрийн үндсэн шинж, давуу байдлыг шингээсэн цомцог гэр барьжээ. Энэхүү бүтээн байгуулалтад Монголын хөлбөмбөгийн холбооноос гадна "Цомцог гэр", “Elixir coffee and wine”, “Koo.mn” зэрэг олон байгууллага, хүмүүс хувь нэмрээ оруулсан байна. Дашрамд дурдахад, харааны бэрхшээлтэй иргэдийг хөлбөмбөгийн спортод татан оруулж, эрүүл чийрэг бие бялдартай болоход нь тусалж, Монголын хараагүйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой анхдугаар лигийн тэмцээний хаврын тойрог ирэх сарын 11-нийг хүртэл үргэлжилж байгаа ажээ. Тус тэмцээн нь 10 сая төгрөгийн шагналын сантай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.