ШУТИС-ийн баг олон улсын роботын тэмцээнд шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-05-29
“ABU-Robocon 2023” робот бүтээгчдийн үндэсний аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээний аваргын төлөөх тоглолтод ШУТИС-Механик, тээврийн сургуулийн "ProMech" болон "HTL" багууд тунаж, "Pro-Mech" баг үндэсний аваргаар шалгарснаар олон улсад эх орноо төлөөлөхөөр болжээ. Тэмцээнд их, дээд сургууль болон коллежийн оюутнуудаас бүрдсэн есөн баг оролцсон бөгөөд аваргын төлөө өрсөлдсөн багуудын удирдагч багшаар П.Чойсүрэн, Ж.Давааням болон доктор Б.Дондогжамц, Э.Наранбаатар нар ажилласан байна. Үндэсний аварга баг наймдугаар сарын 25-нд Камбож улсад болох Ази, Номхон далайн бүсийн орнуудын аварга шалгаруулах “ABU-Robocon 2023” олон улсын тэмцээнд оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.