images

Физикийн салбарын Нобелийн шагналтныг "Хубилай хаан" медалиар шагнав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-29


    Нобелийн шагналт, физикч Константин Новоселовыг ШУА-ийн дээд шагнал "Хубилай хаан" медалиар шагнажээ. Тэрбээр Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын хүндэт зочноор манай улсад хүрэлцэн ирээд байсан юм. Харин өчигдөр түүнд "Хубилай хаан" медаль гардуулах ёслол Шинжлэх ухааны академийн их танхимд болж, энэ үеэрээ Сингапурын их сургуульд манай улсаас докторантуудыг авч ажиллуулах болон оюутан солилцоо, лабораторийн судалгааны тал дээр хамтарч ажиллахаар болсон тухайгаа дурдсан байна. К.Новоселов хатуу биеийн физик, материал судлалын чиглэлээр дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд 380 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.