images

НҮБ-ын Цөлжилтийн эсрэг бага хурлыг Монголд зохион байгуулахыг дэмжив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-29


   НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-нөөс 21-ний өдрүүдэд Африкийн Кот Д’Ивуар улсын нийслэл Абижан хотод болж, манай улсаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцжээ. Энэ удаагийн хуралд 189 орны төрийн тэргүүн, байгаль орчны сайд тэргүүтэй зургаан мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол, цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээгээ танилцуулж, сайн туршлагаа дэлхийн бусад улс орнуудад хуваалцсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сайд нарын дугуй ширээний уулзалтын индрээс дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлыг өөрийн улсдаа зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дуулгасан байна. Ингээд 189 орны зургаан мянга гаруй төлөөлөгчид хэлэлцэж, санал хураасны эцэст НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд Монгол улсад зохион байгуулахыг дэмжлээ. Харин дараагийн бага хурлыг Саудын Араб улсад зохион байгуулахаар талууд санал нэгдэв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.