images

Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид төрийн албаны шалгалт өгөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-29


    Улсын тусгай хамгаалалттай газрын 24, Хамгаалалтын захиргаадын 33 байгаль хамгаалагч Төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ. БОАЖЯ-наас алслагдмал сум, багт ажилладаг байгаль хамгаалагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг хуульд нийцүүлэн нэмж,  одоо ажиллаж буй ажлын байрыг нь баталгаажуулах зорилгоор энэхүү шалгалтад хамруулсан байна. Улсын тусгай хамгаалалттай газар, Сав газрын захиргаадын мэргэжилтнүүд өмнө нь 570 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол энэ оны эхнээс нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.