images

МУИС: Цөмийн физикийн судалгааны төвийг академич Н.Содномын нэрэмжит болгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-26


   Монголын цөмийн физикийн судалгааг үндэслэгч, эрдэмтэн Н.Содномын мэндэлсний 100 жилийн ой өчигдөр тохиосон юм. Түүнд зориулан эрдмийн хамт олон, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд нь хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийг Н.Содномын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Нэрэмжит болгох үйл ажиллагаа өнөөдөр тус төв дээр болж, МУИС-ийн захирал Д.Бадарч, МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох, ЦФСТ-ийн удирдлага, ахмад багш нар, эрдэмтэн судлаачид болон Н.Содномын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд оролцов. Энэ үеэр Н.Содномын үр хүүхдүүд ЦФСТ-ийн өмнө аавынхаа дурсгалын хөшөө босгох шав тавьж, мод суулгасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.