images

Дорнод: Сурагчид шувуу судлалын сууринд зочлов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-26


    Дорнод аймгийн Баяндун сумын бага ангийн сурагчид багштайгаа өнөөдөр "Чух" шувуу судлалын суурингаар зочилжээ. Тус суурин нь Чух нуураар дайран өнгөрдөг эргийн шувуудын тоо толгой, нүүдлийн судалгааг хийдэг бөгөөд Улаанбаатар хотоос 750 км хол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байдаг юм. Сурагчид нэг өдрийн хичээлээ аялал болгохоор шийдэн малчин айлаар зочилж, таван хошуу мал, малчдын аж байдалтай танилцсан байна. Үргэлжлүүлэн "Чух" шувуу судлалын сууринд очиж үзэхийг багшаасаа хүссэнээр нуурын шувуудыг ажиглаж, шувуудыг хэмжиж буй үйл явцтай танилцахаар болжээ. Тэндээс хүүхдүүд шувуудыг хэрхэн хамгаалдаг, судалдаг, манай оронд хэчнээн тооны шувууд байдаг, тэдгээрээс ховор сонин нь аль болох зэрэг олон асуултынхаа хариуг судлаачдаас авч, санал бодлоо солилцсон гэнэ. Сонирхуулахад, тус сууринд хамгийн сүүлд 2019-2022 онуудад бөгжилж байсан эргийн шувуудаас дөрвөн зүйлд хамаарах 22 бодгаль энэ хавар дахин ажиглагджээ. Эдгээр зүйлүүдээс улаан хөлт хөгчүү хамгийн олноор буюу 11 удаа ажиглагдсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.