images

Хятадад ЮНЕСКО-гийн STEM боловсролын төв байгуулна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


   Францын нийслэл Парис хотноо энэ сарын 22-ны өдөр ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлийн 216 дугаар чуулган болсон билээ. Энэ өдөр тус зөвлөлийн гишүүн орнууд зөвшилцөж, Шанхай хотод ЮНЕСКО-гийн шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсролын төвийг байгуулахаар тогтжээ. Чуулганд төлөөлөгчид Хятадын ЮНЕСКО-д үзүүлж буй дэмжлэгийг үнэлж талархал илэрхийлсэн байна. Тус улсад  ЮНЕСКО-гийн энэхүү төвийг нээх тухай тогтоолыг Гүйцэтгэх зөвлөл дахин 11 дүгээр сард хуралдаж эцэслэн батлах юм.  Тухайн үед энэ нь Хятадад ЮНЕСКО-гийн байгуулсан анхны А зэрэглэлийн байгууллага болох төдийгүй Европоос гадна дэлхийн чанартай анхны А зэрэглэлийн төв болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.