images

"Улаанбаатар төмөр зам" ХНН үйлчилгээгээ төрөлжүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-26


    "Улаанбаатар төмөр зам" ХНН бүх үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, хүртээмжтэй, хялбар болгохоор шийджээ. Энэ хүрээнд галт тэрэгний чиглэл, цагийн хуваарь, тарифын самбаруудаа шинэчилснээс гадна хүүхдийн өрөө, амралтын өрөө, вип өрөөнүүдээ шинээр тохижуулж, нэмэлтээр хөтөч болох газрын зураг байршуулсан байна. Мөн бүх чиглэлд люкс вагон тогтмол аялуулж, буфет хоолны үйлчилгээ, худалдаа, валют солих, такси, зочид буудал, цэцэг захиалга, бэлэг дурсгалын зүйл худалдан авах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж эхэлжээ. Түүнчлэн олон улсын аль ч вагонд захиалгаа өгсөн такси, зочид буудлыг нь бэлдэх боломжтой байдгийн адил зорчигчдыг ачаагаа шууд таксинд хүргүүлэх, хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр "UBCab", тээш хүргэлтийн үйлчилгээтэй хамтран ажиллаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.