images

Малчдад ноос, ноолуурын менежментийн сургалт оров

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-26


    "Тогтвортой ноос, ноолуурын эвсэл"-ээс энэ сарын 17-ноос 26-ны өдрүүдэд Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн малчдад сургалт зохион байгуулжээ. Энэхүү сургалтаар өрхийн хэрэглээнд ямааны ноолуур бэлтгэн нийлүүлэх зохистой дадал, зах зээлийн шаардлага, стандартын талаарх мэдлэгийг олгож, нийлүүлэлтийн тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэн экспортод гаргах чанартай ноолуур бэлтгэх талаар мэдээлэл өгчээ. Сургалтыг ТННЭ-ийн сургалтын менежер Ж.Одгарав болон "Нутгийн үйлс, ухаан" сургалт, судалгааны төвийн сургагч багш нар хамтран зохион байгуулсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.